Oros ardiin vlger

2013-05-11 - Ухаантай эр

 Нэгэн тосгонд хоёр эр суудаг байжээ.Нэг нь баян,нөгөө нь ядуу юмсанжээ.Баяны гэрт хамаг юм халгиж цалгиж байдаг,харин ядуу эр олон хүүхэдтэй,ердөө нэг галуутай юм гэнээ.Ядуу бүр тартагтаа тулж хүүхдүүдээ тэжээх юмгүй болжээ.Одоо яадаг билээ?

Үр хүүхдээ яаж тэжээх вэ?гэж бодож  ядуу эр:

-Эхнээр,галуугаа шар!гэжээ.

Эхнэр нь галуугаа шараад ширээн дээр тавив.Гэтэл талхны үртэс ч байсангүй.Ядуу эр:

-Талхгүй яаж ч идэх билээ,энэ галууг хичнээн ч идэх билээ?

Ер нь ноёндоо аваачиж өгөөд оронд нь гурил гуйя гэхэд эхнэр нь:

-Тэг тэг,аваачиж өг.Хагас шуудай гурил ч өгөх юм билүү!гэжээ.

Ядуу эр ноёныдоо ирээд:

-Бүү сэжиглээрэй,шарсан галуу авчирлаа.Харин надад жаахан гурил өгөхгүй юу?Хүүхдүүд хоосон сууж байна.

-За яахав,чи галуу бэлэглэж чадсан юм чинь,галуугаа бидэнд хувааж өг.Хэнийг ч гомдоолгүй хувааж чадвал гурил өгнө,чадахгүй бол банздуулна гэжээ.Ноёных эхнэр,хоёр хүү,хоёр охинтойгоо зургуулаа юмсанжээ.Эхлээд толгойгий нь огтлон ноёндоо өгөөд:

-Та энэ гэрийн тэргүүн,иймд танд толгой өгье.

Тэгээд бөгсийг нь огтлон ноёны хатанд өгөөд:

-Та гэртээ сууж,орон гэрээ харж хамгаалдаг,иймд танд үүнийг өгье.

Дараа нь хоёр хөлийг нь огтлон хоёр хүүд нь өгөөд:

-Та хоёрт нэг нэг хөл өгье.Эцгийн замаар яваарай.Хоёр далавчийг нь огтлон хоёр охинд нь өгөөд:

-Та хоёр аав ээжтэйгээ үргэлж цуг амьдрахгүй,өсөж том болоод нисэн одож өөр өөрийн үүрийг засна гэв.

Тэгээд үлдсэн цээжийг нь өөрөө авч:

-Би хөөрхий ядуу,хөндий цээж ,энэ цээжийг идье гэжээ.

Ноён инээн :

-Сайн байна,сайн эр өөрийгөө ч гомдоосонгүй!гээд аяга дарс өгөөд хоёр шуудай гурил гаргаж өгөхийг тушаажээ.

Энэ тухай баян эр сонсоод атаархжээ.

Баян эр таван тарган галуу шараад ноёндоо аваачиж өгчээ.

-Бүү цээрлээрэй,таван тарган галууг минь бэлэг болгон авна уу?

-Баярлалаа ,баярлалаа!Галуу бэлэглэж чадсан юм чинь,галуугаа бидэнд хувааж өг.Хэнийг ч гомдоолгүй хуваах юм бол банздуулна шүү гэж ноён хэлжээ.Баян эр хуваах гэж үзэж үзэж,ийш тийш нь эргүүлж тойруулж  тойруулж таван галууг зургаан хүнд яагаад ч хувааж чадсангүй

Ноён ядуу эрийг дуудуулж:

-За,чи таван галууг биднийг гомдоолгүй хувааж чадах уу? Гэжээ.

-Чадахгүй яахав!гээд ядуу эр нэг галууг ноён хатан хоёрт өгөөд:

-Та хоёр хоёулаа,одоо гурвуул боллоо.

Өөр нэг галууг хоёр хүүд нь өгөөд:

-Та хоёр одоо гурвуулаа боллоо.

Гурав дахь галууг хоёр охинд өгөөд:

-Та хоёр бас гурвууллаа боллоо.

Үлдсэн хоёр галууг өөртөө аваад :

-Би ч бас гурвуулаа боллоо.Хэнд ч гомдолгүй гэжээ.

Ноён инээн:

-Сайн байна,сайн байна!Сайн эр өөрийгөө ч бас орхисонгүй!гээд аяга дарс өгөөд ядуу эрд тэрэг гурил гаргаж өгөх,баян эрийг банздах тушаал буулгажээ.

 

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2023-12-24 -

Бичсэн: Зочин

𝑀𝑎𝑠ℎ 𝑖ℎ 𝑡𝑎𝑎𝑙𝑎𝑔𝑑𝑙𝑎𝑎 𝑔𝑜𝑦 𝑦𝑢𝑚 𝑏𝑛

. Шууд холбоос

2014-12-25 -

Бичсэн: Зочин

dajgvi ym bn

. Шууд холбоос

2014-03-18 -

Бичсэн: Зочин

yaj orosor bijsen vlger oloh we

. Шууд холбоос

2013-05-16 -

Бичсэн: Зочин

Dajgyi sonirholtoi ylger bna

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax